Залуучуудын хөгжлийн төвийн Залуучуудын зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эрэгтэй 6, эмэгтэй 9 гишүүн байдаг. Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд хамтран ажиллаж, залуучуудаас санал авах, боловсруулах үйл ажиллагаанд оролцсон ба 2017 оны аймгийн ИТХ-ын хуралдаанаар Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг танилцуулан, батлуулсан.