- Дугуйлан, клубын нэр: Чимээгүй яриа клуб
- Үйл ажиллагааны чиглэл: Хэл ярианы бэрхшээлтэй өсвөр үе, залуучуудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нийгмийн амьдралд оролцох боломжийг нэмэгдүүлэх 
- Гишүүдийн тоо: Эрэгтэй: 19, эмэгтэй: 13
- Зохион байгуулсан ажлын жагсаалт:
Уулзалт:  Хэл ярианы бэрхшээлтэй залуучуудад тав тухтай сэтгэл ханамжтай амьдрах ээлтэй үйлчилгээ, орчин нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтад хамрагдсан байгууллагын ажилчдыг хамруулан сар бүр туршлагаа нэмэгдүүлэх, уулзалтыг зохион байгуулж байна. 2-р улиралд 3 удаагийн уулзалтыг зохион байгуулсан байна. 
Дохионы хэлтэй мэдээллийн хөтөлбөр: Залуучуудын хөгжлийн төв, МИЖИ Телевиз хамтран орон нутгийн хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилготойгоор 7 хоног бүрийн тойм мэдээллийн хөтөлбөрийг дохионы хэлний орчуулгатайгаар нэвтрүүлээд 11 сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 43 удаагийн тойм мэдээллийн хөтөлбөрийг дохионы хэлний орчуулгатайгаар нэвтрүүлсэн байна.
“ЗАЛУУЧУУДЫН БОДИТ ОРОЛЦОО БА ТҮНШЛЭЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Чимээгүй яриа клубын 7 гишүү хамрагдаж клубын гишүүн Э.Баярцэнгэл 8-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах залуучуудын чуулганд оролцохоор боллоо.
Үр дүн:
Дэмжих бүлгийн үйл ажиллагаанд нийт 32 залуучууд тогтмол хамрагдаж байна. Тэд олон найз нөхөдтэй болсноор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нийгэмшиж байна. Тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, нийгмийн амьдралд оролцох, бусад хүмүүсийн адил орон нутгийн мэдээллийг тэгш хүртээмжтэй авах боломж бүрдсэн байна. Дохионы хэлний мэдлэг ур чадвартай иргэд нэмэгдснээр хэл ярианы бэрхшээлтэй залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх боломж нөхцөл, харилцаа холбоонд дэвшил гарсан байна. Орон нутгийн хэл ярианы бэрхшээлтэй залуучуудаа төлөөлөл залуучуудын чуулганд оролцохоор болсон нь бусдадаа мэдээллээ хуваалцах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж байна.