Илгээх үйлчилгээнд 1 хүн хамрагдсан байна. Насны хувьд 29 настай
Эмэгтэй- 1

Шалтгаан: Политехник коллежийн үсчингийн ангийн оюутан бөгөөд “Залуучуудыг дэмжих хөтөлбөрт” хамрагдах хүсэлтийн дагуу төсөл бичих талаарх сургалтыг өгч, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнтэй холбож ажилласан. 

Үр дүн: Илгээх үйлчилгээнд хамрагдсан эмэгтэй Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан Залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх нь семинарт хамрагдсан ба Залуучуудын хөгжлийн төвтэй эргэх холбоог тогтоон хамтран ажиллаж байна. Төсөл нь дэмжигдэж, ангийн 2 оюутны хамт үсчин салон ажиллуулж байна.