Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь зорилтот жилийн хүрээнд “МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ" зорилтот төсөл 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 03 дугаар сар хүртэл бүтэн хагас жилийн хугацаанд хэрэгжих юм.

Энэхүү зорилтот төсөлд ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчид оролцох бөгөөд #нэгдүгээр шатны шалгаруулалтад 8 сургуулиас 300 гаруй эссэ хүлээн авсан.

#Хоёрдугаар шатанд ГБХЗХГ-аас эссэ шүүх баг томилогдон шилдэг 70 эссэг шалгаруулсан.
#Гуравдугаар шатанд нийт 60 сурагч эссэгээ илтгэх хэлбэрээр танилцуулан 25 сурагчийг шалгаруулж цаашид энэхүү төсөлд хамрагдах эрхтэй боллоо.