Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний (2018-2019он) 3.1.3 дахь заалтад туссан “хүүхдийн хөгжил оролцооны хүүхдийн өөрөө удирдах байгууллага, оролцооны клубын үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн оролцох үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах арга хэмжээ зохион байгуулах” ажлын хүрээнд "Ахаа тамхиа чихрээр солих уу" төслийн нэг хэсэг болох LOTUS EVENT зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь зурах урлагаар дамжуулан үе тэнгийхнээ аливаа гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас ангид байлгах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж 20 сурагч хамрагдлаа.