Төрөөс хүүхэд, гэр бүлийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, энэ талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, бүтээлийг олон нийтэд таниулах, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, ажлын шинэ туршлагыг дүгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал” сэдэвт онол практикийн бага хурлыг Дорнод их сургуультай хамтран зохион байгууллаа.
Шүүгчээр:
- ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан /Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эрх зүйн магистр, байгууллагын удирдлагын магистр/
- Дорнод их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн салбарын эрхлэгч, доктрант Б.Оюун-Эрдэнэ
- ИНБ-ын зөвлөлийн сургалт мэдээллийн ажилтан, магистр, зөвлөх багш Н.Оюунханд нар ажиллалаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлэхээр 21 илтгэл ирсэн бөгөөд тус хоёрдугаар шатны онол практикийн бага хуралд 9 илтгэл хэлэлцүүлэгдэж дараах илтгэүүд шалгарлаа.
Үүнд:
- Тэргүүн байранд 12-р сургуулийн бага ангийн багш Г.Оюунтуяа, “Нэг цонх” технолгиор хүүхдийн ахиц амжилтыг нэмэгдүүлэх боломж
- Дэд байранд Дорнод их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн англи хэлний багш Б.Баярцэцэг, “Хүүхдийн ёс суртахууны хүмүүжил төлөвшилд аавуудын оролцоо”
- Гутгаар байранд Дорнод их сургуулийн Байгалийн ухаан бизнесийн салбарын багш Ц.Номин-Эрдэнэ “Хүүхдийн хөгжил төлөвшилд EQ буюу сэтгэлийн болон харилцааны чадвар чухал болох нь”
- Тусгай байранд ГБХЗХГ-ын Мэргэжилтэн Г.Хэрлэнтуул "Хүүхдийн өөрийн үнэлэмжийг судалсан нь"
- МУБИС-ын түүх тэнхмийн ахлах багш Г.Даариймаа, МСҮТ-ийн нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Л.Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжил ба өв уламжлалын хамаарал”
- Сүхбаатар аймаг 3-р сургуулийн багш Г.Гэрэлцэцэг “Хүүхдийн хөгжилд элэгсэг дотно харилцаа чухал” сэдвээр хэлэлцэж тус тус байр эзэллээ.