Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь зорилтот жилийн хүрээнд “МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ" зорилтот төсөл 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 03 дугаар сар хүртэл бүтэн хагас жилийн хугацаанд хэрэгжих юм.

Энэхүү зорилтот төсөлд ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчид оролцох бөгөөд эхний шатны шалгаруулалтад 8 сургуулиас 250 гаруй эссэ хүлээн авлаа.

ГБХЗХГ-аас эссэ шүүх баг томилогдон шилдэг 100 эссэг шалгарууллаа. Эссэ нь шалгарсан сурагчид маань дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй юм.