Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг "Үлгэрч аав, ээж"-ийн өдөр болгон тэмдэглэж байгаа бөгөөд цаашид жил бүрийн энэ өдөр тус арга хэмжээг зохион байгуулах юм.

Үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлэх, Монгол ухаанд сургах, өв соёлоо дээдлэн залуу хойч үедээ уламжлуулан хөгжүүлэх уриалгад Дорнод аймгийн 18 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 15 сургууль нэгдлээ.

Та бүхэн энэ өдрөөс эхлэн бяцхан үрсээ үлгэр ярьж өгч үлгэрлэн хүмүүжүүлнэ үү.

ЭНЭ БОЛ ТАНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ӨНГӨРҮҮЛЭХ ХАМГИЙН НАНДИН МӨЧҮҮДИЙН НЭГ БАЙХ БОЛНО