Хүүхдийн эрхийн тухай конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд соёрхон баталж, энэ өдрийг дэлхий нийтээрээ Конвенцийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил "Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ой" тохиож буйтай холбогдуулан "КОНВЕНЦ-30" нэгдсэн арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хялбаршуулсан хичээл"- ийн арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, ахлах ангийн сурагчдын төлөөллүүд хамрагдсан бөгөөд уг хичээлийг өөрсдийн сургуулиудад түгээж, Хүүхдийн эрхийг дээдлэхэд бүх нийтийг уриалж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын чиглэлийг өглөө. Мөн сургууль тус бүрт Хүүхдийн эрхийн талаарх 9 төрлийн гарын авлага, зурагт хуудсыг гардуулав.