Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Ахмадын хороотой хамтран “Угийн бичиг хөтлөх”–ийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ураг төрлийн хүрээгээ тогтоох, угийн бичгээ үнэн зөв хөтөлж сурах, өвлүүлэх, соёлын өвийн үнэт зүйлийг хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа өрх гэр бүл, сумдыг алдаршуулах зорилгоор угийн бичиг хөтлөлтийн үзэсгэлэн, иргэдийн уулзалтыг зохион байгууллаа.a

Уулзалтаар “Угийн бичиг хөтлөх”-ийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлж буй өрх, сумыг алдаршуулан Улаалзай Хүгдүүд /Гоёнууд/ овгийн Төмөрхуягийн гэр бүл, Шарайд овгийн Ц.Түмэнгийн гэр бүл, Халхбулагчид овгийн Б.Доржийн гэр бүлд, Дашбалбар, Цагаан-Овоо, Баяндун суманд “ГЭРЭГЭ” хадгалуулан алдаршууллаа.

Өв соёлоо эрхэмлэн дээдэлж
Үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь
Өнөө цагийн та бидний
Үлэмж чухал үүрэг билээ

УГИЙН БИЧГЭЭ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ХӨТЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

http://ugiinbichig.mn/