Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/281 дүгээр тушаалын дагуу Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа.
Уг хяналт шалгалтаар байгууллагын төсөв, санхүү, хүний нөөц, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, залуучуудын хөгжлийн чиглэлээрх үйл ажиллагаа болон Хүүхэд хамгааллын зардлын 2018, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд дотоод аудит хийхээс гадна 2018 оны хяналт, шалгалтаар өгөгдсөн зөвлөмжийн биелэлтийг шалгаж, албан хаагч бүрт зөвлөмж, чиглэл өглөө.