Халх голын дайны Ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын уламжлалт хөлбөмбөгийн “Найрамдал цом” тэмцээн 2019 оны 08-р сарын 02-ны өдөр эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан нар оролцлоо.

Энэхүү нөхөрсөг тоглолтод БНХАУ-ын ӨМӨЗО-Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын баг тамирчид хүрэлцэн ирсэн байна.

Нийт баг, тамирчиддаа амжилт хүсье!