“АННА ХОМЕ” асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний эрэлт, хэрэгцээг үндэслэн амьдрах ухааны ур чадвар олгох 12 модуль сургалт болон хувь хүний хөгжлийг дэмжсэн олон талт сургалтад хамруулж, өөртэй итгэлтэй, хувь хүн болон төлөвшүүлэх, ур чадвар олгох зорилгоор “Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн дагуу сурагчид маань "КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ"--ын сургалтад хамрагдаж, өдөр бvр идэвхтэй суралцаж байна.

Хамтран ажиллаж буй Багш н.Баярчимэг танд хvvхэд, багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.