"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" зорилт жилийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан "ЯВУУЛЫН ГЭР ҮЙЛЧИЛГЭЭ" 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Хэрлэн сумын 1-р багийн иргэдэд хүрч ажиллаж байна.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан тус газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон "Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх нийтийг оролцоог нэмэгдүүлэх нь" зорилтот жилийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцууллаа.

Мөн 4 сарын 30 буюу Хүүхдийг зодож, шийтгэхгүй байх дэлхийн өдөр"-ийг угтан "Каритас Монгол" төрийн бус байгууллагаас "Охид, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь", ЗХТ-ийн Сургалт хариуцсан ажилтан Н.Алтантуяа "Харилцаа-Хандлага" сэдвээр нийт 120 иргэдэд сургалт, мэдээлэл хийлээ.

 

Тус баг дээр 2019 оны 04 дүгээр сарын 13-ныг хүртэл ажиллах тул иргэд, та бүхэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаа болон төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжтой.

Мөн энэхүү хүрч очих үйлчилгээ нь Хэрлэн сумын нийт 11 багийн иргэдэд хүрч ажиллана.

НЭЭЛТТЭЙ УТАС: 7058-4455