Байгууллагын ажилтан, албан хаагчдад болон өсвөр үе, залуучуудын хүмүүжил, төлөвшилд хувь нэмэр оруулах, өдөр тутмын амьдралд тохиолдох аливаа асуудлыг үр дүнтэйгээр шийдэх, тэдгээрт зохицох арга барилд суралцуулах зорилгоор “Амьдрах ухааны чадвар” олгох 12 модуль сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтаар Дорнод аймгийн Шүүхийн байгууллагын 43 шүүгч, ажилтан, албан хаагчдад “Харилцаа, хандлага” сэдвээр ЗХТ-ийн сургалт хариуцсан ажилтан Н.Алтантуяа сургалтыг зохион байгуулж, багаар ажиллуулан харилцан ярилцах, дасгал ажил болон оролцооны арга дээр тулгуурлан явууллаа.

Сургалтад идэвхтэй оролцсон удирдлага, шүүгч, албан хаагч нарт ажлын өндөр амжилт хүсье.