"Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд Аймгийн Авто тээврийн төвтэй хамтран ажиллах санамж бичгийг 2 жилийн хугацаатай байгууллаа.

Энэхүү санамж бичигт: 
1. Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр арга хэмжээний талаар олон нийтэд сурталчлан таниулах 

2. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээвэрлэхгүй байх, тээвэрлэсэн тохиолдолд 108 утас болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 7058-4455 утсанд мэдэгдэж, мэдээлэх

3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хот хоорондын авто тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах зэрэг асуудлыг тусгалаа.

Мөн аймгийн Хүүхэд хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эцэг, эх хүүхэд, асран хамгаалагчдад зориулсан зурагт хуудас, тараах материалуудыг хүлээлгэн өглөө.