МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд SASA! аргачлалыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж 11 аймаг, 3 дүүрэгт SASA! активистуудыг бэлтгэсэн билээ. Үүнд суурилан Залуучууд хөгжлийн төвүүдийг түшиглэн SASA! активистуудын сүлжээг байгуулах боломж, гарцыг тодорхойлох зорилго бүхий семинарыг 2017 оны 11 сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Дорнод аймгийн хувьд 2015 онд салбар бүрийн төлөөлөл 30 залууг оролцуулан SASA активист бэлтгэх сургалтыг зохион байгуулсан билээ. Ийнхүү SASA активистуудын сүлжээ байгуулах зөвлөлдөх уулзалтад ЗХТ-ийн зохицуулагч Ц.Хандсүрэн, Талст эмэгтэйчүүдийн клубын гишүүн Б.Даваасүрэн нар оролцлоо. 2017 оны 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах 16 хоногийн аяныг орон нутгуудад нэгэн зэрэг зохион байгуулахаар тогтлоо.