2017.10.31-ний өдөр Аймгийн хүүхдийн 6-р чуулган "Бид нэг голын хүүхдүүд" уриан дор "Байгаль орчин, эх нутгаа хайрлан хамгаалах үзлийг хүүхэд багачуудад төлөвшүүлэх, хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дээдлэх зорилгоор амжилттай зохион байгуулагдлаа. 
          Уг чуулганд Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан, ХТЗ-ийн гишүүн бөгөөд БСУГ-ын дарга А.Нансалмаа, ХТЗ-ийн гишүүн бөгөөд БТСГ-ын дарга Б.Чимэддорж, ХТЗ-ийн гишүүн бөгөөд ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, ХТЗ-ийн гишүүн бөгөөд ХДТ-ын дарга Л.Наранхүү , ХТЗ-ийн гишүүн бөгөөд Улаанзагалмайн хорооны дарга Б.Ганболд, ХХҮГ-ын дэд дарга н.Цасчихэр, ЦГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ч.Нэргүй, БОЭТ-ийн гадаад харилцаа, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд дарга н.Ууганцэцэг, Анна хоме асрамжийн төвийн захирал П.Болдсайхан болон ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, Сумдын нийгмийн ажилтнууд, Хүүхдийн элч нар, ЕБС-ийн ХӨУБ-ын хүүхдүүдийн төлөөлөл нийт 480 хүн оролцлоо. 
       Уг чуулганы салбар хуралдаанд 120 төлөөлөгч оролцсон ба 1-р салбар хуралдаанаар "Байгаль орчин, эх нутаг", 2-р салбар хуралдаанаар "Хамгаалагдсан ирээдүй", 3-р салбар хуралдаанаар "Бидний оролцоо" сэдвүүдээр хэлэлцлээ. Чуулганы үеэр Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор Сумдаас сонгогдсон “Хүүхдийн элч” нарт эрхийн үнэмлэх гардуулж, "Хүүхдийн элч" нар андгайгаа өргөн орон нутгийнхаа хүүхэд багачуудын төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллахаа андгайллаа.
           Чуулганд ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан “Хүүхдийн хөгжилд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага нөлөөлөх нь” , Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн н.Нансалмаа “Дорнод аймгийн байгаль орчин, эх нутгаа хамгаалахад хүүхдийн оролцоо” сэдвүүдээр илтгэл тавьсан бөгөөд Чуулганаас гарсан нэгдсэн уриалгын төсөлд чуулганы төлөөлөгч хүүхдүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүүхдийн бодит оролцоог хангасан чуулган болж өндөрлөлөө. 
              Чуулганаас гарсан нэгдсэн уриалгыг холбогдох албан тушаалтануудад удахгүй хүргэх бөгөөд чуулганы төлөөлөгч хүүхдүүд Байгаль орчин эх нутгаа хайрлан хамгаалахад хүүхдүүд бидний оролцоо нэн чухал юм гэдгийг онцолж байлаа.
                Энэхүү чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан Аймгийн БСУГ, БОАЖГ, ХДТ, ЕБС-ийн ХӨУБ-ын багш нар, нийгмийн ажилтнууд, Сумдын ЗДТГ, Хэвлэл мэдээллийн байгууллагууд, "Дорнын солонго" бүжгийн хамтлаг, Хэрлэн сумын 5-р сургуулийн хөгжмийн багш Бямбацогт багштай найрал дууны сурагчид болон хүрэлцэн ирсэн бүх зочид, төлөөлөгчиддөө талархал илэрхийлье.