Нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа нь хүний биеийн нэг хэсэг бөгөөд хүний хөгжлийн үе шат бүхэнд хөгжиж өөрчлөгддөг. Тухайлбал: Бага насны охид эсвэл хөвгүүдийн нөхөн үржихүйн эрхтэн хэмжээний хувьд жижиг, үйл ажиллагааны хувьд ямар ч идэвхгүй байсан бол өсвөр насанд нөхөн үржихүйн эрхтний хэмжээ нь томорч, үйл ажиллагаа нь идэвхжиж эхэлнэ. Жишээлбэл: өсвөр насны хөвгүүний төмсөгний үйл ажиллагаа идэвхжиж , нойтон зүүд үзэгдэнэ. Харин өсвөр насны охидод өндгөвчний үйл ажиллагаа идэвхжиж, биений юм ирэх гэх мэтчилэн хүний өсөлт, хөгжилтэй холбоотойгоор нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа нь хүний хөгжлийн нэг гол асуудал болно.
Нөхөн үржихүй- Энэ нь шинэ хүн бий болж байгаа гэсэн утгаараа хүний хөгжил гэсэн бүрэлдэхүүн хэсэгт багтана.