Амьдрах ухааны боловсрол нь хүүхэд, залуучуудын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг чухал арга хэмжээнд тооцогддог. Амьдрах ухааны чадварыг эзэмшсэнээр хүүхэд, залуучууд сургууль, хичээл, амьдрал, ажил хөдөлмөртөө илүү амжилт гаргахын зэрэгцээ аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвартай болдог байна. Мөн бусдыг хүндлэх, тэвчээртэй байх, тэгш эрх, жендэрийн талаар ойлголттой болж, эцэг эх, гэр бүл, багш нар, нийгэмтэйгээ эрүүл дотно харилцаа үүсгэж сурахаас гадна аливаа асуудалд хариуцлагатай хандаж, өөрийн чадвар, сонирхлоо хөгжүүлэх боломжтой болдог.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “амьдрах ухааны чадвар” олгох дараах 12 модуль сургалтуудыг зохион байгуулж байна.
  • Өөртөө итгэх итгэл
  • Харилцаа
  • Холбоо тогтоох
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах
  • Бусдыг мэдэрч ойлгох
  • Шийдвэр гаргах
  • Стрессийг зохицуулах
  • Төлөвлөх
  • Тунгаан бодох
  • Бэлгийн амьдрал
  • Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх
  • Хорт зуршлаас татгалзах
Холбоо барих утас: Амьдрах ухааны багш 98919398, 88049390